“БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” Өсвөр насныхны ВАКУУМ сургалтын бүртгэл эхэллээ.

npc-banner-bdchg

“Сэтгэл Судлалын Үндэсний Төв”-өөс 2010 оноос эхлэн жил бүр зохион байгуулж буй “БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ” зун болон өвлийн зуслангийн сургалтийн ӨВЛИЙН ээлж элсэлтээ авч байна. Сургалтанд 12-16 насны өсвөр насныхан хамрагдах боломжтой бөгөөд ОУ-ын хүүхдийн Найрамдал зуслан дээр зохион байгуулагдах юм.

Өдөр тутамдаа зуслангийн үйл ажиллагаандаа хамрагдахаас гадна өдөр бүр өөр өөр сэдвээр мэргэжлийн сэтгэл судлаач нартай ярилцаж, өөрийнхөө дотоод хүнийг хөгжүүлж, нийгэмд ямар бие хүн болох чиглэлээ тодорхойлж, улам илүү сэтгэл зүйн чадамжтай болгох зорилгоор явагдах болно.

Сургалтын явцад “Боломж дандаа чиний гарт” номыг ашиглаж хөтөч болгон ашиглахаас гадна эрүүл мэнд, хууль, урлагийн салбарын мэргэжилтнүүд бидэнтэй өөрийн түүхийг хуваалцаж, ажил мэргэжлийнхээ онцлогийг хуваалцах болно.

Хэзээ: 2017.01.12-17-ныг хүртэл
Хаана: Найрамдал зуслан
Бүртгэл: 99085086, 99194822 дугаарт холбогдож бүртгүүлээрэй.