ТУРШИЛТЫН ХУЛГАНЫ ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯЗГААРЛАСАН ҮЕД ҮҮСЭХ ЭСТРУС МӨЧЛӨГИЙН АЛДАГДЛЫГ СУДАЛСАН ДҮН

Г.Болормаа1 ,Ж.Саруулхунан1 , Б.Энхзул2, С.Ариунаа2, Б.Чинтогтох2,Б.Лагшми2,Б.Далай2, Д.Цолмон2

1Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль, Анагаах Ухааны Сургууль-409

2АШУҮИС, ЭЗ-БАС, Биологи-Гистологийн тэнхим

E-mail:Bolormaa462@gmail.com

Хураангуй

Стресс нь нөхөн үржихүйн өвчлөл болон эрүүл мэндийн ноцтой асуудлуудыг дагуулдаг хэмээн эрдэмтэд болон эмч нар үзэж байна. Архаг стрессийн үед мэдрэл-дотоод шүүрэл, бодисын солилцоо, зан төрхийн хариу үйлдлүүд нь дасан зохицох процесст оролцдог бөгөөд үүний дүнд эмгэг үүсдэг байна. 18-24г жинтэй 20 ширхэг туршилтын цагаан хулганыг сонгон авч 35 хоногийн хугацаанд 12:00-13:00 цагийн хооронд 1 цагийн турш хөдөлгөөн хорих саванд хийж, стресс үүсгэн өндгөвчний үйл ажиллагааны алдагдал үүсгэв. Эструс мөчлөгийн алдагдлыг үтрээнээс түрхэц авч, түрхцэнд гарсан өөрчлөлтөөр үнэлсэн. Стресс үүсгэж эхэлсэн өдрөөс 15 дахь хоног хүртэл туршилтын хулганы биеийн жин 4.35 граммаар ихэсч, 15-30 дах хоногт  эргээд буурсан ба эструс мөчлөгиин хугацаа хяналтын бүлэгтэй харьцуулахад 32 цагаар уртасч, мөчлөгийн хэвийн дараалал нь алдагдсан байв.

Түлхүүр үг

Биеийн жин , хөдөлгөөн хязгаарлалтын стресс, эструс мөчлөг

Оршил

Хөдөлгөөний хомсдол нь орчин үед хүн амын дунд хамгийн их тохиолдох стрессийн шалтгаан болж байгаа ба хөдөлгөөн хязгаарлагдсанаар хүний бодисын солилцоо удааширч, биеийн жин нэмэгдэхээс гадна зүрх судас, дотоод шүүрэл, мэдрэл, сэтгэц, нөхөн үржихүйн эрхтнүүдэд өөрчлөлт гардаг талаар дэлхийн олон эрдэмтэд судалгаандаа дурдсан байдаг. Эрдэмтдийн судалгаагаар өндгөвчнөөс шалтгаалсан үргүйдлийн 34% нь стрессээс үүдэлтэй ановуляци, 29% нь өндгөвчний олон уйланхайт хам шинжээс шалтгаалсан байдаг гэсэн үр дүн гарчээ. Иймд хөдөлгөөний хомсдолоос үүссэн өндгөвчний бүтэц, үйл ажиллагааг судлах бидний судалгааны үндэслэл болсон юм. Үүний дагуу туршилтын хулганад хөдөлгөөн хязгаарлалтын стрессийн загвар үүсгэж, өндгөвчний үйл ажиллагааг судлах зорилгын хүрээнд туршилтын хулганад хөдөлгөөн хязгаарлалтын стрессийн загвар үүсгэн биеийн жинг судлах, туршилтын хулганы эструс мөчлөгийг судлах гэсэн зорилтуудыг дэвшүүллээ.

Хэрэглэгдэхүүн ба арга зүй

Судалгааны материал: 1-2 сартай, 18-24г жинтэй, 20 ширхэг эм туршилтын цагаан хулганыг сонгон авсан.

Судалгааны арга: 20 ширхэг хулганыг туршилтын 10 болон эрүүл хяналтын  10 хулгана болгон 2 бүлэг хуваан туршилтын бүлэгт 30 хоногийн турш 13-14 цагийн хооронд урьдчилан бэлтгэсэн 50 мл-ийн сорьц цуглуулах хуванцар саванд хулганаа хийн хөдөлгөөн хязгаарлалтын стресс үүсгэсний дараа үтрээнээс нь түрхэц авч, тасалгааны температурт хатааж, метилен хөхөөр будан микроскопоор харж (Allen E) эструс мөчлөгийн үе шатыг тодорхойлсон. Эрүүл хяналтын бүлэгт стресс үүсгэхгүйгээр ижил нөхцөлд тэжээсэн. Туршилт болон хяналтын бүлгийн хулганы жинг 2 хоног тутамд 1 удаа тогтсон цагт хэмжсэн.

Үр дүн

Биеийн жин хяналтын бүлэгт 15 дахь хоногт дунджаар 0.03 граммаар, 30 дахь хоногт 0.84 граммаар нэмэгдсэн бол туршилтын бүлэгт 15 дахь хоногт 4.35 граммаар нэмэгдэж, 30 дахь хоногт 3.13 граммаар буурсан. (Хүснэгт 1.)

Бүлэг Эхний хоног (грамм) 15 дахь хоног (грамм) 30 дахь хоног(грамм)
Хяналт 21.64 21.67 22.51
Туршилт 22.44 26.79 23.66

Хүснэгт 1. Хяналт болон туршилтын хулганы биеийн жингийн үзүүлэлт

www

Хяналтын бүлгийн хулганы эструс мөчлөг нь дунджаар 102 цагийн турш зөв хэмнэл, дараалалтай явагдаж байсан. Харах талбайд эструсын үед хайрс, метэструсын үед хайрс, гуужсан хучуур эсүүд, лейкоцитүүд, диэструсын үед лейкоцит давамгайлсан, проэструсын үед лейкоцит алга болж хучуур эс давамгайлсан харагдаж байв. Харин туршилтын бүлгийн хулгануудад эструс мөчлөгийн үед илэрдэг дээрх шинжүүд ажиглагдсан боловч үргэлжлэх хугацаа нь дунджаар 136 цаг болон уртассан. Хяналтын бүлгийн хулгануудын эструс мөчлөгийн дараалал проэструс, эструс, метэструс, диэструс гэх дараалсан зураглалаар хэвийн байсан бол туршилтийн бүлгийнхэнд эструс мөчлөг 3 хоног, диэструс 3 хоног , проэструс 2 хоног дараалан гарах байдал 8 хулганад илэрсэн.

Хэлцэмж

Хөдөлгөөн хязгаарлалтын буюу сэтгэл зүйн стресс нь хулганы биеийн жинг өөрчилж, эструс мөчлөгийн үргэлжлэх хугацаа нь дунджаар 136 цаг болон уртасч, үе шатууд нь дэс дараагүй болж өөрчлөгдсөн байсан нь сэтгэл санааны стресс нь нөхөн үржихүйн тогтолцоонд нөлөөлж, үргүйдэл үүсэх шалтгаануудын нэг болдог (3) гэх судалгааны дүгнэлттэй дүйж байна.

Талархал

Энэхүү судалгааг хийж боловсруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан АШУҮИС-ийн Цөм лаборатори болон  АШУҮИС-ийн Морфологи, Биологи-Гистологийн тэнхимийн багш нарт талархлаа илэрхийлье.

The result of the estrous stage imbalance of mice  affected with restraint stress

G.Bolormaa 1, J.Saruukhunan1, B.Enkhzul2, S.Ariunaa2, B.Chintogtokh2, B.Lagshmi2, B.Dalai2, D,Tsolmon2

1Mongolian National University of Medical Science, School of Pharmacy Bio-Medicine, Medical Based Education Course -234, 2MNUMS, SPBM, Biology-Histology Department

E-mail:Bolormaa462@gmail.com

Abstract

A wealth of scientific and clinical evidence supports the notion that stress causes reproductive compromise and increases health burden.  Neuroendocrine, metabolic and behavioral responses to acute stress represent transient homeostatic adaptations that promote survival in the face of perceived challenge; chronic stress elicits allostatic adjustments that also promote survival but at greater health cost.

This article focused on the estrous stages of mice. The current study used 20 white mice. The mice were affected with chronic stress during 35 days at the same time.  Furthermore the stress caused the dysfunction of ovary and the imbalance of the estrous stages. We had taking the cytological assessments of vaginal smears from mice during the experimental days. It helped to identify estrous stage. On the last day of study mice were decapitated and detached from the ovary. We had prepared the histology slides and analyzed  the anovulation.

Although the weights of the experimental mice were increased by 4.35gr during the first 15 days, the weights were decreased in the last 15 days of our research. Comparing the control group mice, the duration of estrous stages were extended by 32 hours, detected the loss of the estrous stage balance.

Key word

            Body weight, restraint stress, estrous stage

Ном зүй

  1. S L Berga, T L Loucks. Stress Induced Anovulation. Lane and D Carroll, (2007) volume 3, pp 527–531
  2. AltemusAltemus, M., Deuster, P. A., Galliven, E., et al. Suppression of hypothalamic-pituitary-adrenal axis responses to stress in lactating women. Journal of Clinical Endocrinology and Metabolism (1985). 80, pp2954–2959
  1. Giles, D. E. and Berga, S. L. Cognitive and psychiatric correlates of functional hypothalamic amenorrhea: a controlled comparison.Journal of Fertility and Sterility (1993). 60, pp486–492.
  2. Stein-Behrens, B., Mattson, M. P., Chang, I., et al. Stress exacerbates neuron loss and cytoskeletal pathology in the hippocampus. Journal of Neuroscience (1994). 14, pp5373–5380.
  3. Warren, M. P. and Fried, J. L. Hypothalamic amenorrhea: the effects of environmental stresses on the reproductive system, a central effect of the central nervous system.Journal of Endocrinology and Metabolism Clinics of North America(2001). 30, pp611–629.
  4. Byers S.L , Wiles M.V,Dunn S.L, Taft R.A. Mouse Estrous Cycle Identification Tool and Images.(2012). pone.0035538
  5. Д.Цолмон, Ц.Тунгалаг. Гистологийн сурах бичиг 2, (2013) 232-245.
  6. Ц.Нямсүрэндэжид. Туршилтын амьтанд гиподинамийн загвар үүсгэж өндгөвчний бүтэц, үйл ажиллагааг судалсан дүн (2015).
  7. С.Оюунгэрэл. Адренокортикотропин даавар тарьсан амьтны өндгөвчний үйл ажиллагаа,бүтцийн өөрчлөлтийг судалсан нь(2014).
Бусадтай хуваалцах
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •