Эмч нарын сэтгэцийн эрүүл мэндийн зарим асуудлыг судалсан нь

Базарваанийн ХИШИГНЯМ, Цэюээндоржийн АНУДАРЬ

khishignyam@num.edu.mn, anudari6891@gmail.com

Хураангуй

Монгол улсын эрдэнэт хүний амийг хариуцсан эмнэлэгийн ажилчидын сэтгэцийн эрүүл мэндийн асуудалыг судлах нь нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага бөгөөд өнөөгийн байдлаар 6000 эмч нар монгол улсын хүний нөөцийг бүрдүүлж байгаа бөгөөд энэ нь нийт монгол улсын хүн амын 3.85 хувь нь билээ. Энэхүү судалгааны зорилго нь энэ бүлгийн төлөөлөл болох 10 хувийг судлан урьдчилсан байдлаар тоон баримтанд дүн шинжилгээ хийхэд оришно. Тус зорилгын хүрээнд эмч нарын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг судлаж байсан судалгаануудтай танилцаж, судалгааны төлөвлөлт, судлагааны арга зэргээ тодорхойлж, зр дүнд тоон болон чанарын боловсруулалт хийж ажиллах, мөн дүгнэлт санал, зөвлөмж зэргийг дэвшүүлэх зорилтуудыг тавьсан билээ.

Судалгаандаа хүйс, нас, ажилласан жил, гэр бүлийн байдал албан тушаал боловсролын түвшин гэх мэт бие хүний статусын ялгаатай байдал нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлөх хүчин зүйлс болдог эсэхийг судлахаас гадна экстремаль гэх тодотголтой ажлын байр тухайлбал, гэмтэл согог судлалын үндэсний төв, сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв гэх мэт байгууллагын хүнд нөхцөл нь өөр нэг нөлөөлөх хүчин зүйлс болдог байж бол юм гэсэн таамаглалыг дэвшүүлж ажилласан.

Энэхүү ажилаа шинж тэмдгийн 90 шалгуурын асуулгаар хэмжсэн бөгөөд үүнийг шалгах үүднээс сондигийн ухамсаргүйгээр бөглөх проектив асуултын хамтаар эмч нарын сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг тодруулах бөгөөд статистик тоон боловсруулалтын тоон мэдээлэлд чанарын дүгнэлт гаргах замаар гүйцэтгэсэнээр судалгааны аргын хувьд шинэлэг бөгөөд дараагийн энэ чиглэлийн судалгааны ажилд ашигдлагдах боломжтой гэдгээрээ ач холбогдолтой

Түлхүүр үг: сэтгэцийн эрүүл мэнд, эмнэлэгийн байгууллага, шинж тэмдэг, ажлын байрны хүнд нөхцөл, эмч

Үндсэн хэсэг

  1. Улсын нэгдгээр төв эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтны 60 хувь нь ямар нэг эрхтэн тогтолцооны эмгэгтэй байгаа нь тогтоогдлоо. Эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтнуудын хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг, гепатитын Б,Ц вирусын халдвар харшлын эмгэгүүд давамгайлж байна.
  2. Эмнэлэгийн мэргэжилтэн, ажилтан нь шөнийн ээлжинд 16, 24 цагаар (37.0 хувь) ажилладагтай холбоотойгоор ажид, амралтын дэглэм алдагдах, мөн зохисгүй хоололт, идэвхтэй хөдөлгөөн тогтмол хийхгүй байх зэрэг эрсдэлт зан үйл элбэг тохиолдож байна. (Б Т. , 2013)

Эрүүл мэндийг тодорхойлогч хүчин зүйлсд нас хүйс гэх мэт хувь хүний биологийн үзүүлэлтүүд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний орчны эрүүл мэнд, ариун цэвэр зэрэг эрүүл мэндийн хүчин зүйлээс гадна бай орон сууцны байдал, боловсролын түвшин эрхэлж буй ажил цалин хөлс амьжиргааны түвшин зэрэг нийгэм эдийн засгийн хүчин зүйлийн үзүүлэлтүүд нэн чухал нөлөөтэй болох нь харагдаж байна. Иймд эрүүл мэндийн тэгш бус байдалд орлогын хуваарилалтын тэгшбус байдал болон эдийн засгийн бусад тэгш бус байдлууд шууд нөлөөлөх нь зүйн хэрэг юм (Ариунтуяа., 2010)

сум дундын эмнэлэгт ажиллаж буй эмч мэргэжилтнүүдийн тогтвор суурьшилаар нь авч үзвэл бага эмч сувилагч нар 20иос дээш жил ажилласан харьцангуй тогтвор суурьшилтай, их эмч нарын хувьд тухайн эмнэлэгт 1-3 жил ажилласан тогтвор суурьшил муутай байсан.

Сэтгэлийн гэтмэл авах үед үүсч байсан тааламжгүй мэдрэмжүүд, тухайлбал айдас уур хилэн, үзэн ядалт, сэтгэл түгшилт буюу бусад сөрөг сэтгэл хөдлөл байн байн хурцдана.

  • Шөнийн айдас, хар дарсан зүүд, сэтгэл түгшилттэй нойр үе үе ажиглагдана.
  • Чанга дуу авиа гарахад үргэлж цочих буюу айна.
  • Салганан чичрнэ
  • Хөлрөх, зүрх хүчтэй дэлсэх, амьсгаа давчдах зэрэг илрэл бүхий вегетатив мэдрэлийн хөөрлийн шинжүүд ажиглагдана
  • Сэтгэл түгшээсэн дурсамж (ялимгүй зовлонт дурсамж) бий болно
  • Нойр хямрана
  • Анхаарал төвлөрүүлэх хийгээд тунгаан бодох чадвар буурна
  • Сэтгэл зовинож сэрэмжтэй болох шинж илэрнэ
  • Урьд өмнө нь баяр баясгалан авдаш зүйлээсээ сэтгэлийн таашаал авахаа болих
  • Бусад хүмүүст хайхрамжгүй хандах
  • Идэвхгүй болно
  • Нөхөрсөг бус харьцаатай болно
  • Сэтгэл гутрана
  • Сэтгэл түгшинэ
  • Төрх үйлийн хямралууд илэрнэ
  • Диссоциатив өөрчлөлтүүдээр хариу урвал өгнө (Бямбасүрэн., 2002)

Сэтгэцийн эмч нарын 1.9%-д халшрах хам шинж илэрч байна. Халшрах хам шинжийн түвшинг гурван үзүүлэлт тус бүрээр тодорхойлоход дийлэнх нь бага түвшинд илэрч байна. Сэтгэцийн эмч нарын дунд ESTJ ISTJ бие хүний хэв шинж давамгайлж байв. Судалгаанд хамрагсадын ихэнх нь өөрийн бие хүний хэв шинжийн онцлогтоо тохирохуйц мэргэжилийг сонгоогүй байна. Сэтгэцийн эмчийн мэргэжилд бие хүний хэв шинжийн онцлог нь тохироогүй эмч нарт халшрах хам шинжийн хувь хүний бүтээмж буурах шинж үүсэх нь давамгай байв. (Мөнх., 2016) ХХШ болон сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлууд хүнд өвчтөнтэй харилцдаг эмч нарын дунд буюу сэтгэцийн, настан, хавдар судлал, яаралтай түргэн тусламж, мэс засал зэрэг мэргэжилийн эмч нарын дунд элбэг байдаг. Харин хашрах хам шинж сэтгэцийн эрүүл мэндийн асуудлын хүнд хөнгөний байдал нь өвөрмөц нарийн мэргэжилийн дунд харилцан адилгүй байх ба хавдрын эмч, яаралтай тусламжийн эмч, мэс засалч  эмч нарт илүү өндөр тохиолддог гэжээ. (Zhang Y, 2012)

Сувилахуйн ухаан нь биеэ даасан шинжлэх ухаан бөгөөд сувилахуйн үйл ажиллагаа нь эмчлэх оношлох үйл ажилагаатай холбоотой хирнээ мөн өөрийн өвөрмөц зарчим, тодорхой дүрэм журам, технологийн дагуу биеэ даасан чиглэлээр явагддаг байна. Сувилахуй нь зарим судлаачдын үзэж буйгаар хүн үүссэн тэр цагаас, хүн эхээс төрөх тэр мөчөөс л эхэлж нас барах хүртэл үргэлжилдэг биеэ даасан урлаг бөгөөд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчнийг илааршуулах болон өвчтнийг сэргээн засахад чиглэгдсэн сувилагчийн мэргэжилийн цогц үйл ажиллагаа юм. (эрүүл мэндийн тухай хууль 3.1.16)

Сувилагчийн эмнэлэгийн бусад мэргэжилтнийг сурган бэлтгэх зардал нь эмч бэлтгэх үардлаас наад зах нь 3 дахин хямд байгаагаас гадна (world health report, 2000) эрүүл мэндийн салбарт гүйцэтгэх нийт тусламж үйлчилгээний 50-80% ийг сувилагч эмнэлэгийн бусад эмнэлэгийн мэрэгжилтэн гүйцэтгэж байгаа нь эмчийн гүйцэтгэж буй ачаалалтай харьцуулахад сувилагч нар ачаалал ихтэй байдаг эрэлт хэрэгцээ хавь илүү байдгийг харж болно. (Б Б. , 2003)

Бержиниа Хендорсоны тодорхойлсоноор “сувилахуй гэдэг бол хүч, мэдлэг , сэтгэлийн тэнхээ дутагдаж байгаа өвчтэй ба эрүүл хүнд (мөн хэсэг бүлэг хүмүүст ) эрүүл мэндээ хамгаалах, сэргээхэд нь (эсхүл тайван таалал төгсөхөд нь) нөлөөлөхүйц үйлдлийг хийхэд нь туслаж, ингэсэнээрээ аль болохоор хурдан биеэ даасан байдлаа лож авахад нь туслах явдал юм.”

  1. Хронотмертажийн судалгааны зр дүнгээс харахад лаборант, рентген техникч болон сумын бага эмч нар ажиглалтын хугацаанд тогтмол илүү цаг ажилладаг гь тогтоогдсон ба тэдний илүү цагийн хөдөлмөр үнэлэгддэггүй байна.
  2. Судалгаанд хамрагдсан 2,3-р шатлалын эмнэлэгүүдийн эмнэлэгийн дунд мэргэжилтнүүдийн ажлын ачаалал, илүү цаг, үйлчлүүлэгчийн тоо, нэг үйлчдүүлэгчид зарцуулсан хугацаа зэрэг нь амбулатори, стационарийн хооронд ялгаатай боловч шатлал хоорондын ялгаа нь харьцангуй бага байгаа нь эмнэлэгийн дунд мэргэжилтний цалинг бодитой үнэлэхэд эмнэлэгийн тусламж үйлчилгээний шатлалын ангиллыг бус тэднийг мэргэшлийн онцлог ажилласан жил ур чадвар үэрэг үзүүлэлтүүдийг харгалзан үзэх шаардлагатай байгааг харуулж байна.
  3. Судалгаанд хамрагдсан эмнэлэгийн дунд мэргэжилтнүүд асуумж болон бага бүлгийн ярилцлагаар ажлын байрны тодорхойлолтонд тусгагдаагүй үнэлэмжгүй хөдөлмөрийг байнга хийдэг байна. (С М. , 2008)

Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сувилагч нар нь ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлсийн үзүүлэлтээр авч үзэхэд хөдөлмөр зүтгэл их, урамшуулал багатай хөдөлмөрийн орчинд ажиллаж байна. Өрхийн эрүүл мэндийн төдийн эмч, сувилагч нарын ажлын ачаалал их нэг эмчид ноогдох хүн амын тоо их боловч тохирсон санхүүжилт, цалин, урамшуулал хангалтгүй байна. Өрхийн эмнэлэгийн эмч сувилагч нарын ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлс болох хөдөлмөр урамшууллын тэнцвэргүй байдал нь ажлаас халшрах шинжтэй шууд хамааралтай.

Судалгаанд оролцсон өрхийн эрүүл мэндийн төвийн эмч сувилагчдын дундаж нас 37,4 ±10.2  эмч сувилагч нарын ажлын байран дахь нийгэм сэтгэлзүйн хзчин зүйл болох хөдөлмөр зүтгэлийн дундаж оноо 12.4±3.7 . (Д, 2012)

Ажлын байран дахь стресс үүсгэх хүчин зүйлийн эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөллийг тайлбарлахад ажлын байрны нийгэм сэтгэл зүйн хүчин зүйлийг авч үздэг.

Эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм- сэтгэлзүйн хүчин зүйлийн эерэг болон сөрөг нөлөөллийг судлахад нийгмийн орчинтой холбогдох хүний зөн үйлийг тодорхойлогч хоёр төрлийн сэдлийг авч үздэг. (Stanfeld SA, 1998)

  1. Бие болон сэтгэл санааны тав тух,сайн сайханд эрмэлзэх
  2. Өөрийгөө эерэгээр мэдрэх хэрэгцээ

Ажлын байран дахь нйигэм сэтгэл зүйн орчин ба эрүүл мэндийн уялдаа хамаарлын онолын үндэслэл

Эрүүл мэндэд нөлөөлөх нийгмийн хүчин зүйлийн талаар олон талаас нь судалж байна. Түүний нэг илрэл бол стресс болон эрүүл мэндийн байдлын уялдаа холбоог хувь хүний түвшинд авч үздэг байсан бол сүүлийн жилүүдэд стрессийг нийгмийн хүчин зүйлтэй холбон судалсан олон загварууд гарсан байна. (Marmot M, 1999) материаллаг байдал нь эрүүл мэндэд шууд байдлаар нөлөөлж байхад ажлын орчин болон нийгмийн бусад орчин нь сэтгэлзүйн хүчин зүйл болон эрүүл мэндтэй холбоотой зан үйлээр дамжин эрүүл мэндэд нөлөөлдөг байна. Ажлын болон бусад нийгмийн орчноос хамаарах сэтгэлзүйн зүйн сөрөг өөрчлөлт нь тархинд мэдрэл шингэний болон дархлалын хариу урвалыг нөхцөлдүүлж, энэ байдал удаан хугацаанд үргэлжилбэл эд эрхтэний өөрчлөлт, болон цаашилбал өвчлөл нас баралтын шалтгаан болдог байна. Мөн нийгмийн таагүй орчны нөлөөгөөр эрүүл мэндэд хортой зан үйлийг хэрэглэх боломжтой. Энэ сэтгэл зүйн өөрчлөлтөд нөлөөлхөөс гадна шууд байдлаар мэдрэл шингэний болон дархлалын тогтолцоонд өөрчлөлт оруулж. Шаашилбал эрүүл мэндийн байдалд нөлөөлдөг байна. (М, 2009)

Ажлын байрны нийгэм сэтгэлзүйн таагүй орчныг тодорхойлох дээрх хоёр загвараар сэтгэцийн эмгэг өөрчлөлтөд хүргэх эрсдэлийг тайлбарласан олон тооны судалгаа хийгдсэн (Stansfeld SA, 1999) . ажлын байран дахь стрессийн хоёр загвар нь сэтгэл шинжтэй хамааралтай байгааг баталсан судалгаануудын ихэнх нь нэг агшингийн загвараар хийгдсэн байдаг.

Уайтхоллын 2-3 үеийн (1989-1993) судалгаагаар, английн төрийн албан хаагчдын ажлын байран дахь хадалмар урамшууллын тэнцвэрийг сэтгцийн эмгэг өөрчлөлтөнд хүргэх боломжтой болохыг Стансфелд анх удаа дэвшүүлсэн байна. Энэ судалгаанд сэтгэцийн эмгэг өөрчлөлтийг эрүүл мэндийн ерөнхий үнэлэмжийн асуултаар (General health questionnaire)  үнэлж, мөн цаашилбал сэтгэл гутралын өөрчлөлт нь хөдөлмөрийн чадвар түр алдалттай хамааралтай болохыг илрүүлсэн байна. Мөн төрийн албан хаагчдын ажлын байран дахь хяналт бага байхн сэтгэл гутралын эмгэгт хүргэх эрсдэлтэй байсан ба энэ хамаарал нь эрэгтэйчүүдэд илүү эрсдэлтэй гэсэн үр дүнд хүрсэн байдаг (Stansfeld SA, 1999).  Уайтхолын 5-р үеийн (1997-2000) Куперийн судалгаагаар хөдөлмөр зүтгэл их болон урамшуулал дутсан нөхцөлд ажиллаж байгаа хүмүүс нь бие (OR=1.4) болон сэтгэцийн эрүүл мэндийн (OR=2.24) эрсдэлд илүү өртдөг болохг тогтоосон байна (Kuper H, 2002). Энэ судалгаанд хөдөлмөр урамшууллын тэнцвэргүй байдлыг дээд дөрвөний нэгээр, сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх SF-36 асуумжаар хэмжсэн байна. Уайтхоллын 5-р үеийн судалгааг анх удаа хөдөлмөр-урамшууллын тэнцвэргүй байдлыг эрүүл мэндийн олон үзүүлэлтүүдтэй холбож судалсан гэж үздэг.

1999 онд японы албан хаагчдын дунд хийсэн нэг-агшингийн судалгаагаар  ажлын байран дахь нийгэм-сэтгэл зүйн орчныг Шаардлага-Хяналтын болон Хөдөлмөр-Урамшууллын хоёр загвараар үнэлж, сэтгэл гутралын шинжтэй харьцуулан судалсн байдаг. Судалгаанд 2 төрлийн бүлэг ажилчид оролцсон ба эхний бүлэг нь шууд буюу бүтээгдэхүүн үйлдвэрийн хэсэгт ажиллаж байгаа ажилчид, хоёрдугаар бүлэг нь шууд бус буюу туслах ажилчидыг хамруулсан байна. Туслах ажилчид нь орон тооны цомхотголд орох магадлалтай байгаа гэдгийг судалгааны явцад үйлдвэрийн удирдлага мэдэгдсэн байна. Энэ судалгаагаар ажлын байран дахь хяналт бага орчинд ажиллааж байгаа ажилчид нь хэвийн орчинд ажиллаж байга ажилчидаас 4.7 дахин, хөдөлмөр-урамшууллын тэнцвэргүй байдалд байгаа ажилчид нь 4.1 дахин, хувь хүний хувьд хэт чармайн ажилладагшинжтэй хүмүүст 2.5 дахин их сэтгэл гутралын шинж илэрсэн гэсэн үр дүн судалгааны бүх бүлэгт гарсан байдаг. Үүнээс гадна ажлаас халшрах халагдах магадлалтай байгаа дэд бүлэгт хяналт багатай, хөдөлмөр урамшууллын тэнцвэргүй нөхцөлд ажиллаж байгаа ажилчид 8-13 дахин их сэтгэл гутралын шинж илэрсэн нь судалгааны явцад тогтоогджээ (Tsutsumi A, 2001).

2002 оноос хойш Зүүн болонӨмнөд Европын хуучин социалист системийн орнуудад (Орос, Польш, Чех, Литва) хүн амын дунд зүрх судасны болон халдварт бус өвчлөлд сонгодог эрсдэлт хүчин зүйлийн нөлөөг судалж байгаа томоохон судалгаа бол  HAPIEE (Health Alchohol Psycosocial factors In Eastern Europe) хэмээх когорт судалгаа юм. Энэ судалгааны гол таамаглал нь архины хэрэглээ, хооллолт, нийгэм-сэтгэлзүйн хүчин зүйлүүдийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг тодруулах зорилгоор хийгдсэн судалгаа гэж онцлон тэмдэглэжээ (Peasey A, 2006).

Францын эрчим хүчний компанийн (Gaz De France) ажилчидын эрүүл мэндийн байдлыг үнэлэх зорилго бүхий 1989 оноос эхэлсэн GAZEL когорт судалгаа нь 1995-1996 онуудад ажлын ажлын байран дахь нийгэм сэтгэл зүйн хүчин зүйл болон сэтгэцийн эрүүл мэндийн байдал хоорондын хамааралыг судалсан. Уг судалгаагаар ажлын байран дахь сэтгэлзүйн хэт ачаалал, шийдвэр гаргах эрх мэдэл бага, хамт олон, удирдлагын дэмжлэг бага байх ба сэтгэл гутралыг нөхцөлдүүлэгч хүчин зүйл болохыг дахин баталсан байна (Niedhammer I, 1998).

Белгийн 4 компанийн 1986 ажилчидын дунд хийгдсэн судалгаа нь 2000-2001 онд буюу 1 жилийн хугацаанд ажлын байранд хуримтлагдсан стресс болон сэтгэцийн эрүүл мэндийн байдлын хамаарлыг судалсан байдаг. Ажлын байран дахь нийгэм-сэтгэлзүйн орчныг Хөдөлмөр-Урамшууллын загвараар, харин сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг сэтгэл гутрал, түгшүүр, биеийн шинж, архаг ядаргаа, сэтгэц нөлөөт эмийн хэрэглээ гэсэн 5 багц үзүүлэлтээр хэмжиж тодорхойлсон байна. Судалгааны үр дүнд эрэгтэйчүүдэд ажлын байран дахь стрессийн эхлэл үед сэтгэцийн эрүүл мэндийн байдалтай холбоотой байхад эмэгтэйчүүдэд ажлын стресс хуримтлагдахад сэтгэцийн эрүүл мэндийн байдалтай хамааралтай байлаа. (Godin I KF, 2005) Энэ судалгаа нь ажлын байран дахь стрессийн хөдлөл зүйг сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг хэмжих олон хувилбарыг ашиглан судласанаараа онцлог гэж үздэг.

  1. Психоанализын буюу психодинамикын арга аргачлалыг судалгаандаа ашигласнаар биеших эмгэгтэй хүмүүс бага насандаа ямар нэгэн сэтгэлзүйн гэтмэлд өртсөнийг илрүүлж, үр ухамсарлахуйн түвшинд хадгалагдан үлдсэн дурсамжууд нь таагүй мэдээ сонсох, ойр дотны хүн нас барах зэрэг сэтгэлзүйг өдөөгч эрсдэлт хүчин зүйлсийн нөлөөгөөр “идэвхжин” ухамсарын түвшинд биемахбодын зовиураар бус “Биеших” гэдэг сэтгэлзүйн хамгаалах механизмаар илэрдэг болохыг тогтоолоо.
  2. Бидний судалгаагаар биеших эмгэгийн үед эмнэлзүйн маш олон шинжүүд илэрдэг боловч амархан ядрах, цочромтогой болох, биеийн ачаалал даах чадвар буурах, хэт амьсгаадах, шээх үед өвдөх зэрэг шинжүүд түгээиэ илэрч байна.
  3. Биеших эмгэгийн улмаас өвчтөнүүд маш олон удаа эмч, эмнэлэгт хандан, олон төрлийн шинжилгээнүүдийг хийлгэн, эдийн засгийн үр ашиггүй зардал гаргадаг байна.
  4. Биеших эмгэгийн үед танин мэдэхүйн-төрх үйлийн сэтгэл засал эмчилгээ нь шинж тэмдэгт суурилсан эмиын эмчилгээнээс илүү үр дүнтэй байна. (Б Ж. , 2015)

Биеших эмгэгийн тухай ерөнхий ойлголт

Биемахбодийн зовуурь шаналгаагаа юутай холбоотой үүсч байгаагаа өөрөө тайлбарлаж чаддаггүй, тэдгээр зовиурын улмаас олон тооны шинжилгээ хийлгэж, олон эмчид үзүүлсэн ч биеийн өвчин оношлоглддоггүй, сэтгэцийн бүлэг өвчнүүд байдаг.

Эдгээр өвчнийг “Биеийн өвчний шинжээр илэрч байгаа сэтгэцийн эмгэг”, “Биеийн хэлбэрийн эмгэгүүд” ,“Өвчирхөх хамшинж”, “Тайлбарлаж боломгүй биеийн зовиур шаналгаа”, “Мэдрэл сэтгэц завсрын эмгэг”, “Сэтгэлийн шалтгаант өвчнүүд”гэх мэт олон янзын нэршлээр нэрлэж ирсэн ба орчин үед “Биеших эмгэг” гэж нэрлэж байна. (Ustin TB) (Ш, 1969) (Цагаанхүү Г, 2014)

Биеших эмгэг нь анхан шатны  тусламжийн түвшинд үгээмэл тархсан эмгэгүүдийн нэг бөгөөд одоог хүртэл уг эмгэгийн үүсэх шалтгаан, нөлөөлөх хүчин зүйлс, тархалт ангилал, эмнэлзүйн хэлбэрүүд нь маргаантай, харьцангуй бага судлагдсан сэдэв хэвээр байна. (Ustin TB)

Ийм эмгэгтэй хүмүүсийн сэтгэлзүйн онцлог нь зориуд санаатайгаар олон зовуурь шаналгаа тоочдоггүй, харин эдгээр зовиураа бизмахбодийн ямар нэг өвчин эмгэгээс үүдэлтэй гэдэгтээ итгэлтэй байдаг онцлогтой.

Биеших эмгэгтэй холбоотой асуудал нь эрүүл мэндийн салбарын санхүү, эдийн засгийн бодлоготой салшгүй холбогддог ба эрүүл мэндийн салбарт зарцуулж буй зардлын 20%-ийг эзэлдэг байна. (Christopher Burton, 2011) (Попов Ю.В, 1997)

Биеших эмгэгийн үүсэх шалтгаан, эмгэг жамыг эрдэмтэд олон талаас нь тайлбарласан байдаг. Үүнд

Уг эмгэг нь соматизаци буюу “Биеших” гэдэг сэтгэлзүйн хамгаадах механизмаар явагддаг. 19 р зуунд Зигмунд Фрейд туурвисан “Психоанализ” буюу “Сэтгэц задлан шинжилгээ”- ний онолд биеийн эмгэгийн механизмыг тайлбарлажээ. (С Б. , 2007) Тэрээр анх хүний тархинд ухамсарлахуй, үл ухамсарлахуй, ухамсарлахуйн дор орших оршихуй гэсэн сэтгэцийн аппарат байдаг гэж үзэж байсан ба хожим нь үүнийгээ боловсронгуй ид, эго, супер-эго гэсэн 3 бүрэлдэхүүндтэй гэж томъёолсон.

Хүн эхээс үхлийн /mortido/ болон бэлгийн /libido/ гэсэн хоёр энергитэй төрдөг бөгөөд бэлгийн энерги нь хүнийг үргэлж материаллаг зүйлсийг цуглуулж өөрийн болгохыг шаарддаг. Харин үхлийн зөн нь хүнийг ямагт мөхөөх унтраах аливааг хийхгүй байхад хөтөлдөг. Энэхүү 2 энерги нь хүний оюун ухааны түвшиний ид-д оршиж хүнээс хүслээ хэрэгжүүлхийг үргэлж шаардаж байдаг байна. Супер-эгогоос ухамсарлахуй, үл ухамсарлахуй гэсэн 2 түвшин хүнд үүсдэг ба ихэнх сэтгэцийн өвчнийг супер-эго зөв хөгжөөгүйтэй холбон тайлбарладаг. Эго нь мөн л олдмол ба хүнд аливаа зүйлийг хэрхэн хийх арга замыг зааж өгнө. Эго яаж хөгжихөөс хүний сэтгэцийн эрүүл мэнд хамаарах ба энэ нь ухамсарлахуйн түвшинд оршдог.

Фрейд анх “Эго” хамгаалах механизмын тухай санааг дэвшүүлсэн. Энэ нь Эгогийн үйл ажиллагаа бие хүнээ хамгаалж байгаагийн илрэл бөгөөд хэвийн ухамсарлахуй гэдэг нь эго юм. Үйл явдал болж буй үед хүн ухамсартай байдаг. Өөрийнхөө “Би хэн бэ” гэсэн байдлыг байнга тогтвортой барьж байна гэдэг нь чухал үүрэгтэй. Бие хүний сэтгэлзүйг бүхэлд нь эго гэж үзэхэд аливаа зүйлийг яаж мэдрэх вэ? Хэрхэн шийдвэрлэх вэ? Гэдгийг зохицуулж өгдөг юм. Өөрөөр хэлбэл, эго нь супер-эго, ид хоёрын харилцааны огтолцлол дээр үүсдэг байна. Ухамсрын дүрмийн зохицуулгаар хэвийн ухамсар юуг хийж болох, юуг хийж болохгүйг мэдэж авдаг. Хүүхэд ахуй үеэс нь хүнд ухамсрын дүрэм журам бий болдог. Энэ дүрмийн зөвшөөрөл өгөгдсөн зүйлийг л хадгална. Эрүүл хүн эго хамгаалах механизмын аль нэгийг заавал хэрэглэдэг. Нэг ёсондоо ухамсрын дүрмийн зөвшөөрөл шаардлаггүй. Ид, эго, супер-эго хүний сэтгэцийн бүтцэд ямар үүргээр оролцож байдгийг трансанализын онолыг баримтлагчид доорх байдлаар томъёолжээ. (Фрейд З , 2002)

Хүний үл ухамсарлахуйд үүссэн далд стресс тайлж чадаагүй сэтгэлийн шаналал нь ямар нэг сэдээгч хүчин зүйлийн нөлөөн дор биеийн шинжээр ухамсарлахуйн түвшинд илэрхийг “Биеших” буюу “Соматизаци” сэтгэлзүйн хамгаалах механизм гэдэг. Өөрөөр хэлбэл, “Соматизаци” гэдэг нь тухайн хүн үүссэн сөрөг сэтгэл хөдлөлөө бие махбодын өвчний шинж тэмдэг, зовуурь болгож байгаа үйл явцыг хэлнэ (С Б. , 2007).

Хүнд ямар нэгэн сэтгэлийг зовоосон асуудал байгаа үед бие махбодод ямар нэг өвчний шинж тэмдэг илэрч болно. Тухайлбал, өөрийн хүч чадал, энергээ стресс рүгээ зарцуулаад байвал биеийн өвчин үүсэх магадлал их болно. Жишээ нь Хүний нийт энергийг 100% гэж үзэхэд хэвийн үед сэтгэлзүйд 10%, биеийн эрүүл мэндэд 90% зарцуулдаг. Харин стресстэй үед энергийнхээ 50%-ийг сэтгэлзүйдээ зарцуулаад эхлэхээр сэтгэцийн өвчин үүсэх магадлал ихэсч байгаа юм (Сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүдийн ангилал, эмнэлзүйн тодорхойлолт ба оношлолтын заавар, 2004).

Бас биеших эмгэгийн үед түгээмэл ашиглагддаг хамгаалах механизмуудад шахан зайлуулах, оюунжуулах механизмууд ордог. Үүнийг ойлгохын тулд эго синтоник, эго дистоник механизмыг тайлбарлая. Хүнд ухамсарлагдаж буй хэсгийг синтоник, ухамсарлагдахгүй үл ухамсарт оршиж буй хэсгийг нь дистоник гэнэ. Жишээлбэл, хүнд гомдвол уйлж болдог гэдгийг эго синтоник, уйлж болохгүй гэсэн үзэл бодолтой хүн гомдсон юмуу уйлах хэрэгцээ тулгарсан үед өөрийнхий үзэлтэй зөрчилдөж эхлдэг. Гэлээ ч уйлах хэргэтэй бол энэ нь эго дистоник юм. Ийм хүмүүс байнга сэтгэл түгшилтэй явдаг ч үүнийгээ тухайн хүн мэдэрч чаддаггүй. Дистоник болж зл ухамсарлахуйн түвшинд хадгалагдан буй сэтгэл түгшил, сөрөг мэдрэмжүүд нт хэзээ нэгэн цагт янз бүрийн өөр өөр шинжээр илэрч болдог. Илэрч буй шинж тэмдгүүд нь ихэвчлэн ойлгомжгүй, шалтгаан тодорхойгүй байх нь элбэг. өөрөөр хэлбэл шалтгаан тодорхойгүйю8 яаж ямар механизмаар үүсээд байгаа нь мэдэгдэхгүй шинж тэмдгүүд нь ихэвчлэн эго дистоникийн илрэл байж болно. (Nolen-Hoeksema, 2004)

Эго- д ямар ч дистоник байхгүй бол сэтгэлзүйн хувьд эрүүл, харин дистоник ихсээд байвал өвчин эмгэгтэй болж болно. Эго синтотик нь их чухал зүйл юм. Гэвч эго синтотик ажиллаж байгаа л бол эго дистоник заавал үүсч, синтотик нь ямар нэг мэдрэмж, хүсэл, бодол, дурсамж, мэдрэмжийг дарчихдаг байхад нөгөө хэсэг механизм нь ямар үйл явдлын тухай онцгой жижиг хэсгийг нь дистоник болгоод бусад ихэнх хэсгийг нь ухамсарлахуйн түвшинд ил байлгаж байдаг.

Оюунжуулах хамгаалах механизм гэдэг нь мэдрэмжээ үл ухамсардахуйд дистоник болгон хадгалаад, харин болсон үйл явдлыг ухамсарлахуйн түвшинд байлгахыг хэлэх ба өөрөөр хэлбэл, энэ нь мэдрэмжгүй болох байдлаар илэрнэ.

Шахан зайлуулах хамгаалах механизм нь байнга үл ухамсарлахуйд байж хэвийн ухамсарлахуйд ил гарч чадахгүй байгаа дарагдсан байдаг тул энэ нь хэзээ ч хэвийн ухамсарлахуйд гарахгүй. Мөн хэвийн ухамсарлахуйд үүсэнгүүтээ хормын төдийд үл ухамсарлахуйд шилжүүлж буй механизмыг хэлдэг. Эрүүл хүмүүст ухамсрын дүрэм ажилладаг байхад сэтгэцийн эмгэгтэй хүмүүст энэ дүрэм ажиллахгүйгээс бүхнийг харж авч байдаг. Эрүүл хүмүүсийн харж, хүлээж авч чадахгүй зүйлийг ч харж байдаг учир энэ нь тухайн хүндээ зовлон шаналал болдог. (С Б. , 2007)

ЭМЧ НАРЫН СЭТГЭЦИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ЗАРИМ АСУУДЛЫН СУДАЛГАА

  1. Судалгааны арга
    • Шинж тэмдгийн 90 шалгуурыг тогтоох өөрийн үнэлгээний тест (L.R., 1977).

 1980 оны дундуур хятадын эрдэмтэд уг аргын хятад хувилбарыг боловсруулан хэрэглэсэн нь (Cronbach-ийн альфа коэффициент 0.78-аас 0.96 хооронд) найдвартай байх нь батлагдсан (Zhang J., 2013). Харин одоо 2018 онд монгол хэлнээ хөрвүүлэн ашигласан хувилбарыг ашиглаж байгаа ба энэ нь (Cronbach-ийн альфа 0.73-аас 0.92 хооронд коэффициент) тохироц чанарын хувьд баталгаатай болох нь тодорхойлогдсон. Энэ аргаар сэтгэцийн эрүүл мэндийн 9 шинжийш илрүүлдэг бөгөөд

Үүнд:

  • биеших эмгэг дундажаас дээш бол илэрнэ
  • сэтгэл түгшил дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • сэтгэл гутрал дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • дайсагнах сэдэлт эмгэг дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • улигт бодол, албадмал үйлийн эмгэг дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • хүн хоорондын зөрчилт эмгэг дундажаас дээш тохиолдолд
  • паранойд дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • психотизм дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • айдас дундажаас дээш тохиолдолд илэрнэ
  • мөн нийт оноог түүврийн дундажаар тооцож дундажаас дээш бол сэтгэцийн эмгэгтэй хэмээн үзнэ
    • Сонди-ийн проектив тест

Судалгаанд оролцогчид эмч мэргэжилтэй учраас шинж тэмдгийн 90 асуулга нь ухамсартайгаар субьектив хандлагаа тусгах магадлалтай болохоор ухамсаргүйгээр сонгох проектив тестийг хамруулан тестийн үр дүнг хамааруулан судлах хэргэтэй. Энэхүү арга нь сэтгэцийн эрүүл мжндийн үндэсний төвд хавсаргаж ашиглагддаг билээ.  Сэтгэцийн эрүүл мэндийн тодорхой асуудлуудыг илрүүлдэг бөгөөд

Үүнд:

  • Сэтгэл гутрал, сэтгэл түгшил, шизофрени, амиа хорлох сэдэл, истери, эпилепси, кататоник, маньяак гэсэн 8 шинжийн дээрх шинжүүдтэй таарах хэсгийн үр дүнг нягтална.
  • СПСС програмын боловсруулалтын арга. Үүнд
  • Нонпараметрик тестийн крускал валлис нэг хүчин зүйлийн шинжилгээ, манн витни Ю бүлэг хоорондын ялгааг илрүүлэх тест, спеарманы хамааралын шинжилгээ, кросстаб зэргийг илрүүлэн гарсан өгөгдөлд эта тоог олж ач холбогдолтой хүчин зүйлүүд хэдэн хувиар нөлөөлдгийг олох болно.
  1. Түүврийн бүтэц

Эх олонлог болох нийт монголын эмнэлэгийн ажилчид нь 6000 байдаг ба үүний 10 хувь нь болох 600 мөн хүчингүй судалгаа нь 30 буюу 570 хүн түүвэрлэсэн.

  1. Судалгааны төлөвлөлт

Үл хамаарах хувьсагч:

7(нас: 24-с доош ,25-30, 31-35, 36-40, 41-45, 46-50, 51-с дээш), *2 (хүйс: эм ба эр ) *2 (байгууллага: улсын ба хэвийн) *3 (шатлал: улс, дүүрэг ба өрх ) *4 (гэр бүлийн байдал:бэлэвсэн, гэрлэсэн, салсан, гэрлээгүй) *4 (хүрээ: тусгай, яаралтай тусамж, клиник, амбулатори)

сэтгэцийн эрүүл мэндийн түвшинг хоёр түвшин болгосон:

  Сэтгэцийн эмгэгийн  интервал  
Дундаж болон дундажаас дээш 5235.51 Сэтгэцийн эмгэгтэй бүлэг
Дундажаас доош 5135.51 Сэтгэцийн эмгэггүй бүлэг

хүснэгт  1 түүврийн дундаж болон стандарт хазайлт

Хамаарах хувьсагч: сэтгэцийн эрүүл мэндийн шинж тэмдгүүд

  1. Судалгааны тоон боловсруулалт

Судалгааны 1дэх арга:

1

Зураг 1. Судалгааны арга 1-ОСД[1] дундаж оноог ажиллаж буй хүрээний

түвшингээр ялган харуулсан

1 хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд ажиллаж буй хүрээний түвшин (Sig тоо нь 0.000<0.05) улигт бодол албадмал үйлийн эмгэгт нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс гарлаа. Яаралтай тусламжийн тасаг болон эмнэлэгийн тусгай буюу хүнд нөхцөлд хамрагдах түвшин нь дундажаас дээш буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэг нь дундажаас доош хэсэгээс тодорхой хувиар илүү учир тус түвшин нь энэ эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь болдог байна.

= -ийн хэмжээнд эмч нарын ажиллаж буй хүрээ нь улигт бодол албадмал үйлийн эмгэгт нөлөөлдөг байна.

2

Зураг 2. Судалгааны арга 1-ИС[2] дундаж оноог ажиллаж буй хүрээний

түвшингээр ялган харуулсан

1 хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд ажиллаж буй хүрээний түвшин (Sig тоо нь 0.000<0.05) хүн хоорондын зөрчилт эмгэгт нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс гарлаа. Яаралтай тусламжийн тасаг болон эмнэлэгийн тусгай буюу хүнд нөхцөлд хамрагдах түвшин нь дундажаас дээш буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэг нь дундажаас доош хэсэгээс тодорхой хувиар илүү учир тус түвшин нь энэ эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь болдог байна.

= эмч нарын ажиллаж буй хүрээ нь хүн хоорондын зөрчилт эмгэгт нөлөөлдөг байна.

3

Зураг 3. Судалгааны арга 1-сэтгэл гутралын дундаж оноог ажиллаж буй хүрээний

түвшингээр ялган харуулсан

1 хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд ажиллаж буй хүрээний түвшин (Sig тоо нь 0.000<0.05) сэтгэл гутралын эмгэгт нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс гарлаа. Яаралтай тусламжийн тасаг болон эмнэлэгийн тусгай буюу хүнд нөхцөлд хамрагдах түвшин нь дундажаас дээш буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэг нь дундажаас доош хэсэгээс тодорхой хувиар илүү учир тус түвшин нь энэ эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь болдог байна.

= эмч нарын ажиллаж буй хүрээ нь сэтгэл гутралд

4

Зураг 4. Судалгааны арга 1-сэтгэл түгшилийн дундаж оноог ажиллаж буй хүрээний

түвшингээр ялган харуулсан

1 хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд ажиллаж буй хүрээний түвшин (Sig тоо нь 0.000<0.05) сэтгэл түгшилийн эмгэгт нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс гарлаа. Яаралтай тусламжийн тасаг болон эмнэлэгийн тусгай буюу хүнд нөхцөлд хамрагдах түвшин нь дундажаас дээш буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэг нь дундажаас доош хэсэгээс тодорхой хувиар илүү учир тус түвшин нь энэ эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь болдог байна.

= эмч нарын ажиллаж буй хүрээ нь сэтгэл түгшилд нөлөөлдөг байна.

5

Зураг 5. Судалгааны арга 1-дайсагнах сэдлийн дундаж оноог ажиллаж буй хүрээний

түвшингээр ялган харуулсан

1 хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд ажиллаж буй хүрээний түвшин (Sig тоо нь 0.013<0.05) дайсагнах сэдлийн эмгэгт нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс гарлаа. Яаралтай тусламжийн тасаг болон эмнэлэгийн тусгай буюу хүнд нөхцөлд хамрагдах түвшин нь дундажаас дээш буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэг нь дундажаас доош хэсэгээс тодорхой хувиар илүү учир тус түвшин нь энэ эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь болдог байна.

= эмч нарын ажиллаж буй хүрээ нь дайсагнах сэдэлд нөлөөлдөг байна.

6

Зураг 6. Судалгааны арга 1-паранойдын дундаж оноог ажиллаж буй хүрээний

түвшингээр ялган харуулсан

1 хүчин зүйлийн шинжилгээ хийж үзэхэд ажиллаж буй хүрээний түвшин (Sig тоо нь 0.000<0.05) паранойдд нөлөөлдөг нь судалгааны үр дүнгээс гарлаа. Яаралтай тусламжийн тасаг болон эмнэлэгийн тусгай буюу хүнд нөхцөлд хамрагдах түвшин нь дундажаас дээш буюу сэтгэцийн тулгамдсан асуудалтай бүлэг нь дундажаас доош хэсэгээс тодорхой хувиар илүү учир тус түвшин нь энэ эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь болдог байна.

= эмч нарын ажиллаж буй хүрээ нь паранойд-д нөлөөлдөг байна.

7

Зураг 7. Судалгааны арга 1-сэтгэл гутралын дундаж оноог ажиллаж буй байгууллагын

түвшингээр ялган харуулсан

Байгууллагын статус буюу улсын эсвэл хувийн хэвшилийн байгууллагат ажилладаг ялгаатай байдал нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг байж болох талтай учир нонпараметрик тестийн 2 бүлгийн ялгаатай байдлыг манн витни Ю тестээр хэмжсэн бөгөөд үүнээс сэтгэл түгшил, сэтгэл гутрал, дайсагнах сэдэлт эмгэг, айдас зэрэг нь P утга нь = (.0)(0.08)(0.018)(0.02) ялгааг илтгэх түвшин буюу сиг утга 0.05-аас бага байна. Тиймээс улсын эсвэл хувийн хэвшилийн байгууллагад ажилладаг зэргээс хамааран дээрх эмгэгүүд үүсэх шалтгаан харилцан ялгаатай байдаг байна. Байгууллагын статусаас хамааран дээрх эмгэгүүд ялгаатай байдаг гэж гарсан ба чухам сэтгэл гутралд аль байгууллага илүү өртдөг болохыг кросстаб хийхэд улсын хэвшилийн байгууллага түүврийн 17% нь сэтгэл гутралтай ба хувийн хэвшилийн байгууллагын 3% нь сэтгэл гутралтай байгаагаас үзэхэд улсын хэвшилийн эмнэлэг нь илүү ажлын ачаалал ихтэй мөн хөдөлмөрөө шудрага үнэлүүлэх орлогын хэмжээ зэрэг нь үүнд нөлөөлдөг байж болох талтай.

Хэрэв тийм бол      =0.0050.5%-ийн хэмжээгээр байгууллагын статусын ялгаатай байдал нь сэтгэл гутралд нөлөөлдөг байна.

8

Зураг 8. Судалгааны арга 1-сэтгэл түгшилийн дундаж оноог ажиллаж буй байгууллагын

түвшингээр ялган харуулсан

Мөн адил сэтгэл түгшилийг үүсгэх бас нэгэн хүчин зүйл нь байгууллангын статусын ялгаатай байдал байдаг болохыг дээрх кросстабын үр дүнгээс харж болно. Улсын хэвшилийн байгууллагад ажилладаг эмч нарын 17% нь сэтгэл түгшилтэй бөгөөд хувийн хэвшилийн байгууллагат ажилладаг эмч нарын 3% сэтгэл түгшилтэй байдаг байна. Энэ нь улсын эмнэлэгт хандах өвчтөнүүд дийлэнх нь илүү хүндэрсэн шатны өвчтэй байдаг нь өвчтөний амь насыг алдахвий буруу онош тавихвы гэх мэтчилэн олон сэтгэл түгшээх асуудал гарч ирдэгтэй холбоотой байж болох юм. Энэ нь судалгааны явцад эмч нараас ярилцлагын аргаар тандсан шалтгаанд дурьдагсан.

Хэрэв тийм бол      =0.033%-ийн хэмжээнд байгууллагын статусын ялгаатай байдал нь сэтгэл түгшилд нөлөөлдөг байна

9

Зураг 9. Судалгааны арга 1-дайсагнах сэдэлийн дундаж оноог ажиллаж буй байгууллагын

түвшингээр ялган харуулсан

Дээрхийн мөн адил дайсагнах сэдэлт эмгэгтэй бүлгийн  ялгааг олох манн витни Ю тестийн P утга=(0.018) буюу ялгааг илтгэх сиг утга буюу 0.05 аас бага байгаа нь хоёр байгууллага ялгаатай ба үүний 18% нь улсын хэвшилийн эмч нар илүү дайсагнах сэдэлтэй байдаг ба 2% нь хувийн хэвшилийн байгууллага байдаг байна.

Хэрэв тийм бол      =0.0090.9% байгууллагын статус нь дайсагнах сэдэлд нөлөөлдөг байна.

10

Зураг 10. Судалгааны арга 1-айдасын дундаж оноог ажиллаж буй байгууллагын

түвшингээр ялган харуулсан

Мөн адил сэтгэл айдасд нөлөөлөх хүчин зүйл нь байгууллагын статус бөгөөд эмч нарын 19% нь улсын эмнэлэгийн эмч нар 0.7% нь хувийн эмнэлэгийн эмч нар байдаг байна.

Хэрэв тйим бол      =0.0090.9%-ийн хэмжээнд  байгууллагын статус нь айдаст нөлөөлдөг байна.

Хүснэгт2. Судалгааны арга 1-түгшүүр сэдэлийн дундаж оноог хүйсийн

түвшингээр ялган харуулсан

түгшүүр
манн витни Ю тест 26819.5
Вилкоксон 118197.5
Z -2.086
Asymp. Sig. (2-tailed) 0.037

хүйсийн ялгаатай байдал нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг ба сэтгэл түгшилд эмэгтэй хүмүүс илүү өртөмтгий байдаг нь жендерийн сэтгэл судлалын асуудалтай холбоотой ба үүнийг манн витни Ю тестээр хоёр бүлгийн хоорондох ялгааг шинжилэхэд Р утга нь (0.037) буюу хоёр бүлэг хоорондоо ялгаатай байна.

Хэрэв тийм бол      =0.007    хүйс@0.76 хувиар түгшүүрт нөлөөлдөг байна.

11

Зураг10. Судалгааны арга 1-түгшүүрийн дундаж оноог хүйсийн

түвшингээр ялган харуулсан

Хүснэгт3. Судалгааны арга 1- оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр нэг хүчин зүйлийн шинжилгээгээр шинжилсэн байдал

бие ОСД ИС Сэт Гут түгшүүр дайс айдас пар психотизм нйит  
Chi-Square 9.92 47.283 68.039 71.919 89.954 21.838 36.464 45.498 95.742 79.265  
df 2 2 2 2 2 2 2 2 2 2  
Asymp. Sig. 0.007 0 0 0 0 0 0 0 0 0  
a. Крускал Валлис тест

Сэтгэцийн эмгэгийн 9 шинжид эмнэлэгийн 1,2 эсвэл гурвадугаар шатлал нь нөлөөлөх хүчин зүйл болдгийг нэг хүчин зүйлийн крускал валлис тестийн дүнгээс харахад 9 шинж тэмдгээс гадна ерөнхий сэтгэцийн эмгэгийн Р утга нь ялгааг илтгэх сиг утга буюу 0.05-аас бага байна.

Зураг11. Судалгааны арга 1-биеших эмгэгийн дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

Дээрх нонпараметрик тестийн нэг хүчин зүйлийн шинжилгээний дүнд сэтгэцийн эрүүл мэндийн биеших эмгэгт нөлөөлөх хүчин зүйл нь ямар шатлалын эмнэлэг гэдэг нь болдог ба биеших эмгэгийн хувьд К ялгааг олох тестийн Р утга нь (0.007) ба энэ нь ялгааг илтгэх түвшинээс бага байна. Дээрх кросстабын графикаас үзэхэд улсын эмнэлэгийн буюу 3 шатлалын байгууллагат ажиллаж буй эмч нар биеших эмгэг дундажаас дээш түвшиний бүлэг дундажаас доош түвшиний бүлэгтэй харьцуулахад бусад 1 болон 2 дугаар шатлалын эмнэлгээс харьцангуй их байгаа нь ажиглагдаж байна. Энэ нь шатлал ахих тусам биеших эмгэг үүсгэдэг болохыг харуулж байна.

Хэрэв тийм бол η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=(9.92)^ /(458-1)=0.021≈2.1% ийн хэмжээнд эмнэлэгийн шатлал нь биеших эмгэгт нөлөөлдөг байна.

12

Зураг11. Судалгааны арга 1-ОСДийн дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=(47.283)^ /(458-1)=0.10≈10% эмнэлэгийн шатлалын ялгаатай байдал нь улигт бодол албадмал үйлийн эмгэгт нөлөөлдөг

13

Зураг12. Судалгааны арга 1-ОСДийн дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

 η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=〖68.039〗^ /(458-1)=0.14≈14% эмэнэлгийн шатлалын ялгаатай байдал нь хүн хоорондын зөрчилт эмгэгт нөлөөлдөг байна.

Зураг13. Судалгааны арга 1-сэтгэл гутралын  дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

14

η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=71.919/(458-1)=0.16≈16% эмнэлэгийн шатлалын ялгаатай байдал нь сэтгэл гутралд нөлөөлдөг хүчин зүйл болдог байна.

Зураг13. Судалгааны арга 1-сэтгэл түгшилийн дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

15

η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=89.954/(458-1)=0.20≈20%  эмнэлэгийн шатлал нь сэтгэл түгшилд нөлөөлдөн байна.

Зураг14. Судалгааны арга 1-дайсагнах сэдлийн дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

 η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=21.838/(458-1)=0.04≈4%  дайсагнах сэдэлт эмгэгт эмнэлэгийн шатлалын ялгаатай байдал нөлөөлдөг байна.

Зураг15. Судалгааны арга 1-дайсагнах сэдлийн дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=36.464/(458-1)=0.07≈7%  нь айдаст эмнэлэгийн шатлалын ялгаатай байдал нь нөлөөлдөг байна.

 Зураг16. Судалгааны арга 1-паранойдын дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=45.498/(458-1)=0.09≈9%  нь паранойд-д эмнэлэгийн шатлал нөлөөлдөг байна.

Зураг17. Судалгааны арга 1-психотизмын дундаж оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр ялган харуулсан

 η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=95.742/(458-1)=0.20≈20%  нь психотизмд эмнэлэгийн шатлалын ялгаатай байдал нь нөлөөлдөг байна.

Нийт байдлаар нь сэтгэцийн эмгэгт эмнэлэгийн шатлал хэдэн хувиар нөлөөлж буйг судлахад

η^2=(χ)^2/((Ν)-1)η^2=79.265/(458-1)=0.17≈17% эмнэлэгийн шатлалын ялгаатай байдал нь сэтгэцийн эмгэгт нөлөөлдөг байна.

 Судалгааны арга2

Сэтгэцийн эмгэг Сонди  
Спеарманы шинжилгээ Сэтгэцийн эмгэг Хамаарлын коеффицент 1.000 -.158**
Sig. (2-tailed) . .000
N 570 570
Сонди Хамаарлын коеффицент -.158** 1.000
Sig. (2-tailed) .000 .
N 570 570
**. Хамааралын ялгааг илтгэх түвшин нь 0.01 (2-tailed).

Сондигийн тест болон сэтгэцийн эмгэгийн хооронд спеарманы хамааралын шинжилгээгээр шинжилэхэд урвуу өндөр хамааралтай гарсан ба үүнийг цааш нарийвчлан кросстаб хийхэд

Зураг18. Судалгааны арга 1биеших эмгэгтэй бүлэг сондигийн тестийн ялгаагаар ялган харуулсан

 Зураг19. Судалгааны арга 1сэтгэл гутралын  эмгэгтэй бүлэг сондигийн тестийн ялгаагаар ялган харуулсан

Зураг20. Судалгааны арга 1сэтгэл түгшилийн эмгэгтэй бүлэг сондигийн тестийн ялгаагаар ялган харуулсан

Зураг21. Судалгааны арга 1психотизмын эмгэгтэй бүлэг сондигийн тестийн ялгаагаар ялган харуулсан

Хүснэгт3. Сондингийн2- оноог эмнэлэгийн шатлалын

түвшингээр нэг хүчин зүйлийн шинжилгээгээр шинжилсэн байдал

сонди
Chi-Square 14.431
df 2
Asymp. Sig. .001
a. крускал валлис тест

Сондийгийн тестийн үр дүн аль шатлалын эмнэлэгээс хамаараад ялгаатай байдаг байна.

=-ийн хэмжээгээр эмнэлэгийн шатлал нь сондигийн тестний үр дүнд нөлөөлдөг байна.

Хүснэгт4. Сондингийн2- оноог хүйсийн түвшингээр бүлэгийн ялгааг шинжлэх шинжилгээгээр шинжилсэн байдал

Сонди
Mann-Whitney U 25060.000
Wilcoxon W 35213.000
Z -3.128
Asymp. Sig. (2-tailed) .002

Сондийгийн тестийн үр дүн хүйсийн ялгаатбй байдлаас хамаараад ялгаатай байдаг байна

     =0.02 2%ийн хүйсийн түвшин нь сондигийн тестний үр дүнд нөлөөлдөг байна.

Хүснэгт5. Сондингийн2- оноог байгууллагын статусыг бүлгийн ялгааг шинжлэх шинжилгээгээр шинжилсэн байдал

сонди
Mann-Whitney U 22240.000
Wilcoxon W 127351.000
Z -2.202
Asymp. Sig. (2-tailed) .028

Сондигийн тестийн үр дүн нь   байгууллагын ялгаатай статусаас хамаарн ялгаатай байдаг байна.

     =0.009 0.9% ийн хэмжээгээр байгууллагын статусын ялгаатай байдал нь сондигийн темстийн үр дүнд нөлөөлдөг байна.

Хүснэгт6. Сондингийн2- оноог эмнэлэгийн ажиллаж буй хүрээгээр 1 хүчин зүйлийн шинжилгээгээр шинжилсэн байдал

сонди
Chi-Square 26.155
df 3
Asymp. Sig. .000

Сондийгийн тестийн үр дүнд ажиллаж буй хүрээний ялгаатай байдал нөлөөлөх хүчин зүйл болдог ба энэ нь ялгааг илтгэх түвшинд багтана.

=ийн хэмжээгээр ажиллаж буй хүрээний ялгаа нь сондигийн тестийн үр дүнд нөлөөлдөг байна.


 


  1. Судалгааны үр дүн
  • Судалгаанд оролцсон сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалтай хүмүүс нь хүйс, байгууллагын статус зэрэг тодорхой бие хүний үзүүлэлтүүд нь сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөлдөг байна.
  • Ажлын ачаалалын ялгаатай байдал нь эмнэлэгийн шатлал болон ажиллаж буй хүрээний хувьд ялгаатай гарсан ба үүнд яаралтай тусламжийн тасаг болон тусгай буюу хүнд нөхцөлд ажилладаг эмч нар сэтгэцийн эрүүл мэндэд өртөмтгий байдаг нь ухамсарт болон ухамсарт бус аль аль сорилоор тодорхойлогдож байна. Мөн эмнэлэгийн шатлал нь ахих тусам сэтгэцийн эрүүл мэндэд өртөх магадлал их байдаг нь Sig тоо нь 0.000 байгаа нь ялгааг илтгэх түвшин буюу 0.05 аас бага учир ялгаатай бөгөөд 17 хувь нь эинэлэгийн шатлал нь сэтгэцийн эрүүл мэндийн асуудал үүсгэхэд нөлөөлдөг байна. Энэ нь улсын эмнэлэг нь ажлын ачаалал их байдгийг харуулж байна.
  • Энэхүү үр дүнгээс H0 болон H1 таамаглал нь тодорхой түвшинд батлагдаж байна.
  • Мөн судалгааны эмч нарын сэтгэцийн эрүүл мэндийн асуудлыг ухамсарт түвшинд бөглөх асуулга болон сондигийн тестээр ухамсаргүйнд түвшинд проектив тестээр үнэлсэн нь эмч нар өөрдийгөө паранойд төсөөлөлтэй хэмээн илэрхийлдэг ч ухамсаргүйн сорилын дүнд парайнойд биш байхад сэтгэл гутралын түвшинтэй бүлэг нь сондигийн тестээр мөн адил сэтгэл гутралтай хэмээн илэрхийлэгдэж байсан нь энэхүү судалгааны ажилын арга нь нэг нь нөгөөгөө баталгаатайг илэрхийлж чадахуйц илэрхийлэгджээ.

ДҮГНЭЛТ

Судалгааны явцад 600 хүнийг түүвэрлэсэн ба үүний 30 нь хүчингй байсан ба 570 хүнийн материалд дүн шинжилгээг ухамсарт болон ухамсарт бус сорилын үр дүнд чанарын болон тоон боловсруулалтыг нонпараметрик тестийн 1 хүчин зүйлийн шинжилгээ болон бүлэг хооронд шинжлэх манн витни Ю тест болон кросстаб эта тоог олж хүчин зүйлийн хэдэн хувьтай нөлөөлдөг зэргийг судалсаны дүнд таамаглал H0 хэсгийн тодорхой хэсэг тухайлбал хүйсийн харьцаа байгууллагын статус зэрэг бие хүний үзүүлэлтийн ялгаатай түвшингээс хамаарч сэтгэцийн эрүүл мэндэд нөлөөллөх хүчин зүйл болдог. Мөн H1 таамаглал нь батлагдаж ажлын ачаалал хүнд нөхцөл байдаг эмч нар нь сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудалд нөлөөлөх хүчин зүйл болдог нь батлагдсан бөгөөд энэ нь ухамсарт болон ухамсаргүй тест аль альнаар нь батлагдлаа.

Ном зүй

 

  1. Г.Дагважамц. (2002). Монгол улсын хил хамгаалах албаны ёс суртахуун, сэтгэл зүйн хангалт. Улаанбыаатар хот.
  2. Б.Жаргалмаа. (2011). Оюутны амьдрал ба эрх чөлөө. www.google.mn.
  3. Б.Оюунцэцэг, Ж. Д. (2016). Хүний хөгжлийн сэтгэл судлал. Улаанбаатар хот.
  4. Л.Уранцэцэг, Г. (2007). Угсаатны сэтгэл судлал. Улаанбаатар хот.
  5. Мөнх., Э. (2016). Сэтгэцийн эмч нарын ажлаас халшрах хам шинжийг бие хүний хэв шинжтэй харьцуулан судлах нь . (с. э. судлал, Ed.) Улаанбаатар : Монгол Улсын Боловсрол,Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль.
  6. Фрейд З . (2002). Зүүд . (pp. 6-8). Улаанбаатар: Баяртогтох М.
  7. Попов Ю.В, В. В. (1997). Современиая клиническая психиатрия . Москва.
  8. Хууль зүйн үндэсний хүрээлэн, Х. х. (2010). Хил хамгаалах байгууллагад гарсан онц хүнд гэмт хэргийн шалтгаан нөхцөл.
  9. Булгаа., М. (2004). Анагаахын сэтгэл судлал хичээлийн хөтөлбөрийг боловсронгуй болгох асуудалд. (х. нийгмийн эрүүл мэндийн удирдлага, Ed.) Улаанбаатар : Боловрол Соёл Шинжлэх Ухааны Яам Эрүүл Мэндийн Яам Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль .
  10. Оюундарь., Ц. (n.d.). Улаанбаатар хотын өрхийн зарим эмнэлэгийн сувилагчдын ажлын ачаалал, ажлын байрны тодорхойлолтонд үнэлгээ өгөх нь . (Н. э. мэнд, Ed.) Улаанбаатар: Монгол Улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
  11. Цагаанхүү Г, Д. Ц. (2014). Мэдрэл судлал ., (pp. 712-721). Улаанбаатар.
  12. Сэтгэцийн ба төрх үйлийн эмгэгүүдийн ангилал, эмнэлзүйн тодорхойлолт ба оношлолтын заавар. (2004). Өвчний олон улсын Х ангилал , (pp. 36-39). Улаанбаатар.
  13. Ариунтуяа., С. (2010). Сум өрхийн эмнэлэгийн хүний нөөцийн асуудалд . (н. э. мэнд, Ed.) Улаанбаатар хот : Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль .
  14. Цагдаагийн ажилтны мэргэжлийн сэтгэл зүйн бэлтгэл. (n.d.).
  15. Бямбасүрэн., С. (2002). Гамшигийн үеийн сэтгэцийн эрүүл мэндийн тулгамдсан асуудал . Улаанбаатар.
  16. Оюундэлгэр., Д. (2009). Эмч,үйлчлүүлэгчийн харилцааны зарим асуудалд . (Н. э. удирдлага, Ed.) Улаанбаатар: Боловсрол, Соёл Шинжлэх Ухааны Яам Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль .
  17. Болорсайхан., О. (2005). Эрүүл мэндийн салбар дахь хүний нөөцийн эдийн засгийн бодлогын зарим асуудалд. (Н. э. удирдлага, Ed.) Улаанбаатар: Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яам Эрүүл Мэндийн Яам Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль
  18. A. (1998). a Adaptation and Stress for the first year university students. NY.
  19. mn. (2010). Retrieved from Bolod.mn.
  20. Christopher Burton, K. M. (2011). The interpretation of low mood and worry by high users of secondary care with medically unexplained symptoms . BMC Family practice , (p. 107).
  21. Godin I KF, C. Y. (2005). A prospective study of cumulative job stress in relation to mental health. BMC Public Health , (p. 67).
  22. Kuper H, S.-M. A. (2002). When reciprocity fails: effort-reward imbalance in relation to coronary heart desease and health functioning within the Whitehall II study . Occepational and Environmental Medicine, (pp. 777-784).
  23. R., D. (1977). SCL-90: Administration, Scoring and Procedures Manual-I for the R (revised) Version and Other Instruments of the Psychopathology Rating Scales Series. Chicago, IL, USA: Johns Hopkins University School of Medicine.
  24. Li-Ping Ch, C.-Y. L. (2014). Job stress and burnout in hospital employees: comparisons of different medical proffesions in a regiona. taivan: hospital in taivan .

Marcia E, M. S. (2012). Burnou syndrome and associated factors

[1] Улигт бодол албадмал үйлийн эмгэг

[2] хүн хоорондын зөрчилт эмгэг

Бусадтай хуваалцах
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •