БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн хөтөлбөр 2017

Сэтгэл судлалын үндэсний төвөөс жил бүр зохион байгуулдаг БОЛОМЖ ДАНДАА ЧИНИЙ ГАРТ өсвөр насныханд зориулсан сэтгэл зүйн хөтөлбөр 2017 оны зуны элсэлтээ авч байна. Сургалтанд 11-14 насныхан оролцох боломжтой бөгөөд энэ жилээс эхлэн тэнхимийн сургалтаар зохион байгуулж байна.

Хөтөлбөрийн явцад оролцогч хүүхдүүд өдөр тутам зорилго, эрч хүч, мэргэжил сонголт зэрэг өөр өөр сэдвүүдийн хүрээнд сэтгэл судлаач багш нартайгаа ярилцан, ганцаарчилсан зөвлөгөө авч, сэтгэл зүйн оношлогоо хийлгэн үр дүнд нь өөрийгөө илүү ухамсарладаг болох, нөөц боломжоо илүү ашигладаг болох, сэтгэл зүйн чадамжаа сайжруулах зорилготой.

Сургалтын явцад Боломж Дандаа Чиний Гарт номыг хөтөч болгон ашиглахаас гадна эрүүл мэнд, түүх, хуулийн салбарын мэргэжилтнүүд бидэнтэй өөрсдийн туршлага, түүхээсээ хуваалцах болно.

Хэзээ: 2017.07.31 – 08.04

Хаана: Сэтгэл судлалын үндэсний төвийн сургалтын тэнхимд

Бүртгэл: 77324233, 89124003 дугаарт холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авч бүртгүүлэх боломжтой. Жич: зөвхөн 10 хүүхэд бүртгэнэ.