СЭТГЭЛ СУДЛААЧ ШИЙРЭВИЙН БАТБОЛД

Энэ удаагийн дугаарт маань Шүүхийн судалгаа, мэдээлэл сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Шийрэвийн Батболд уригдан оролцлоо.

1998-2002: МУИС, Нийгмийн ухааны факультет, сэтгэл судлалын салбар, сэтгэл судлаач

Ажлын туршлага

2002-2004: БСШУЯ-ны харъяа Боловсролын үнэлгээний төвд мэргэжилтэн

2004-2012: МУИС, НШУС, сэтгэл судлалын багш

2016 оноос Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнд сэтгэл зүйч

ТАНЫ МЭРГЭЖЛИЙН ОНЦЛОГ ДАВУУ ТАЛ?

Энэ мэргэжил нь олон талын мэдлэгтэй байхыг шаарддаг. Янз бүрийн мэргэжил, боловсрол, нас, албан тушаалтай хүмүүстэй ярилцаж, зөвлөдөг учраас ямар ч хүнтэй харилцаад, тэр хүмүүсийн “хэлээр” ярилцах чадвартай байж магадгүй.

2

ТАНЫ АЖЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ

Гэр бүлтэй хийх уулзалтаа өдөр, цаг, минутаар төлөвлөөд ажилладаг.

ТАНЫ ЯГ ОДОО ТӨВЛӨРӨН ХИЙЖ БАЙГАА СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭНИЙ АЖИЛ

Гэр бүлд өгөх сэтгэл зүйн зөвлөгөө, байгууллагын соёл, бүтээмжид нөлөөлөх сэтгэл зүйн хүчин зүйлс.

ТА ӨДӨРТ ХЭДЭН ЦАГ АЖИЛЛАДАГ ВЭ?

Өдөрт 08-10 цаг ажилладаг.

АЖИЛДАА ХАМГИЙН ИДЭВХИТЭЙ ХАНДДАГ ЦАГ

08-12 цагт бүтээмж өндөртэй байдаг.

АМРАЛТЫН ӨДРҮҮДЭЭ ХЭРХЭН ӨНГӨРӨӨДӨГ ВЭ?

Гэр бүлтэйгээ хамт байдаг.

ЦАГАА ХЭРХЭН ЗӨВ ЗАРЦУУЛАХ ТАЛААР

Бүтээмжтэй байдаг цагуудаа тодорхойлоод түүнийгээ үр ашиггүй өнгөрүүлэхгүй байх нь чухал гэж үздэг.

СЭТГЭЛ СУДЛААЧДЫН АМЬДРАЛДАА ХАНДАХ ХАНДЛАГА

Миний хувьд хүмүүсээс огт өөр хандлагатай биш. Харин зарим зүйл дээр, мэргэшиж байгаа чиглэлээсээ хамаараад өөр байж магадгүй.

ИРЭЭДҮЙД ТАНЫ АЖИЛ АМЬДРАЛД ГАРАХ ТАВАН ӨӨРЧЛӨЛТИЙГ НЭРЛЭВЭЛ

Хэлж мэдэхгүй байна.

СЭТГЭЛ СУДЛААЧИЙН ҮҮДНЭЭС БУСДАД ӨГӨХ ЗӨВЛӨГӨӨ

Бүх хүмүүст хамаатай зөвлөгөө өгөх боломжгүй. Харин хосуудад зөвлөхөд “Сайн ярилц, ярилцаад ойлголцож чадахгүй, ярилцах учраа олохгүй байгаа бол мэргэжлийн сэтгэл зүйчэд ханд, асуудлыг хурааж, эсвэл зайлсхийж явах нь сайн үр дагаварт хүргэдэггүй. Шүд нь өвдөхөөр эмчид очихоос айдаггүй шигээ, сэтгэлдээ тээсэн зовиур, үл ойлголцолын учрыг нь олохоос айх хэрэггүй.

ТАНЫ БАРИМТАЛДАГ ЗАРЧИМ

Ягштал баримталдаг зарчим байхгүй. Бүх хаалганд таардаг түлхүүр байдаггүй шиг зарчим уян хатан байх шаардлагатай.

АМЬДРАЛДАА СЭТГЭЛ ХАНГАЛУУН БАЙХАД НӨЛӨӨЛӨХ ХҮЧИН ЗҮЙЛ

Хүний бодол, аливааг харж байгаа өнцөг.

ТАНЫ ХУВЬД АМЬДРАЛДАА АВДАГ ХАМГИЙН САЙХАН МЭДРЭМЖ

Салах гэж байсан хүмүүс эвлэрээд, хүүхдүүд нь элэг бүтэн үлдэж байгаад их баярладаг.

ХИЙЖ ҮЗЭХИЙГ ХҮСДЭГ ЗҮЙЛ

Аз жаргал, сэтгэл ханамж бол тодорхой нэг зүйлд хүрэх, түүнийг эзэмших, өөрийн болгохтой холбоотой байдаггүй учраас нэг л зүйлийг туйлын зорилгоо болгох нь буруу гэж үздэг. Хийж үзэхийг хамгийн их хүсдэг нэг зүйл гэхээс илүү одоо хийж байгаа ажлаа үнэн сэтгэлээсээ хийж, үр дүнг үзэх нь амьдралын хамгийн чухал зүйл. Ирээдүйн хүлээлт, өнгөрсний харууслаар хүнд ч, өөрт ч тустай үйл хийнэ гэж байхгүй.

ТАНЫ ХАМГИЙН САЙН ЧАДДАГ ЗҮЙЛ

Ууланд алхах.

БУСДАД БАЙНГА ХЭЛДЭГ ҮГ

… талаар юу гэж бодож байна?

ОДОО УНШИЖ БАЙГАА НОМ

Carl A.Whitaker; Dancing with the family

ХҮМҮҮСИЙН ЭЕРЭГ СӨРӨГ ХАНДЛАГЫН ТУХАЙД

Хүмүүс тодорхой асуудалд яаж, яагаад ингэж хандаж байна вэ? Юу нөлөөлж байна вэ? гэдгийг ойлгох гэж хичээдэг.

СЭТГЭЛ СУДЛААЧ ХҮН НИЙГЭМД ЯМАР БАЙР СУУРЬТАЙ БАЙНА ВЭ?

Сэтгэл зүйчдийн ур чадвар, өөрийгөө илэрхийлж байгаа байдлаас шалтгаалаад янз бүр байгаа байх. Мөн энэ мэргэжлээр огт суралцаагүй, хагас дутуу мэдлэгтэй, чадваргүй, зовлонг нь мэддэггүй хүмүүс зөвхөн мөнгө олох зорилготой өөрийгөө сэтгэл судлаач, сэтгэл зүйч гэж нэрлэчихээд сурталчилаад байгаа харагддаг.

УЛСЫН ИРЭЭДҮЙ ТАНЫ НҮДЭЭР

Дээрээ суудлаа, доороо гүйдлээ олохгүй байгаа энэ байдал өөрчлөгдөнө гэдэгт итгэдэг. Салахаар шийдээд ирж байгаа хосуудыг ойлголцолд хүргэж нэг ч гэсэн гэр бүлийг элэг бүтэн байлгах гэж хичээж байгаа нь улс орныхоо ирээдүйд оруулж байгаа миний хувь нэмэр байх.

Ярилцсанд баярлалаа танд сайн сайхныг хүсье.

Ярилцсан сэтгүүлч: С.СОЛОНГО