“Сэтгэл судлаач оюутнуудын эрдэм шинжилгээний бага хурал 2017” амжилттай болж өнгөрлөө.

Сэтгэл судлаач оюутны эрдэм шинжилгээний бага хурал амжилттай болж өндөрлөлөө.

Сэтгэл Судлалын Үндэсний Төвөөс нэрт эрдэмтэн Зигмунд Фрейдийн мэндэлсний ойг тохилдуулан тохиолдуулан жил бүр зохион байгуулдаг оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өнгөрлөө. Нэрт эрдэмтний мэндэлсэн 5 сарын 6-нд зохион байгуулагддаг бөгөөд монгол улсын хэмжээнд сэтгэл зүйч бэлтгэдэг 8 их дээд сургуулийн нийт 36 оюутанууд  эрдэм шинжилгээний бүтээлээ ирүүлсэнээс 7 илтгэл шалгарчээ.

Нэгдүгээр байранд МУИС-ийн оюутан Б. Чоймаагийн “Ганцаардлаа тайлах хэлбэр нь фэйсбүүкийн хэрэглээ болох нь”, хоёрдугаар байранд АШУҮИС-ийн оюутан Э. Цолмон, Б. Бахатберди “Амиа егүүтгэлийн талаарх цахим контентийн чиг хандлага”, Гуравдугаар байранд АШУҮИС-ийн Б. Мандухай болон бусад “Их сургуулийн оюутнуудын 59% нь стресстэй”, тусгай байранд МУИС-ийн оюутан Л. Алгирмаа “Өнгөний нөлөө ба богино хугацаанд үг тогтоох, сэргээн саналтын хамаарлыг туршилтаар судалсан нь” ажлууд шалгарсан байна.

Сэтгэл судлалын шинжлэх ухаан дэлхий даяар хурдацтай хөгжиж, хүний амьдралын бүхий л нэгж хэсэгүүдэд ач тусаа өгч байна. Энэхүү хөгжил Монгол улсын Шинжлэх ухааны хөгжилд өөрийн орон зайгаа эзэлж, нийгмийн хэрэгцээ шаардлага буюу хүн бүрийн өдөр тутмын амьдрал үйл ажиллагаанд нэн чухал үүрэгийг гүйцэтгэж байна.

Тиймээс тус хэрэгцээ шаардлагыг зөв, оновчтойгоор хэрэгтэй салбаруудад хүргэж чадах мэдлэгтэй, чадварлаг, мэргэжилтэнг сэтгэл судлаачдыг бэлтгэн хүргэхэд тус нэмрээ үзүүлэх нь Сэтгэл Судлалын Үндэсний Төвийн эрхэм зорилтуудын нэг юм. Нийгмийн сэтгэл зүйд тулгамдаад байгаа олон асуудлыг хөндөж судалгаа хийснээрээ онцлог болж байна.